“АЧ” АУИС-Д ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
https:burtgel.ach.edu.mn цахим хаягаар 2024.6.17-ны өдрөөс 2024.7.16-ны 18:00 хүртэл бүртгэнэ.
“АЧ” АУИС-Д ХЭН ЭЛСЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
2022, 2023, 2024 онд Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-н хүчинтэй батламжтай иргэн.
Дэд бакалавр, Бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй төгсөгчид.
30+ настай элсэхийг хүсэгч иргэн
ШУУД ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР БОЛОН НӨХЦӨЛ?
ЭЕШ-ийн босго оноо (480) ба түүнээс дээш оноотой 2022, 2023, 2024 онд Улс болон бүсийн чанартай хими ба биологи, математикийн олимпиад, уралдаан тэмцээнд I-VIII байр эзэлсэн эсвэл олон улсын болон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд I-V байр эзэлсэн бол сонгосон мэргэжлээр нь шууд элсүүлэх,
Дээд боловсролын дипломтой, голч дүн 2.8 ба түүнээс дээш элсэхийг хүсэгчид ЭЕШ оноо шаардагдахгүй элсүүлэх
Элсэн суралцах мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан 30+ наснаас дээш насны иргэн
Мөн доорхи нөхцөлөөр 1-р дамжааны төлбөрийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ХЭД ВЭ, БҮРТГҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ТООНД ХЯЗГААР ТАВИХ УУ?.
Бүртгүүлэх мэргэжлийн тоонд хязгаар тавихгүй
Бүртгэлийн хураамж мэргэжлийн тоо хамаарахгүй 10000 төгрөг.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХИЧЭЭЛ БОЛОН БОСГО ОНОО? БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР, ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖАГСААЛТ
ОНООНЫ ЖАГСААЛТЫГ ЯАЖ ГАРГАХ ВЭ?
Бүртгүүлсэн элсэхийг хүсэгчдийг ЭЕШ-ын Үндсэн болон Дагалдах хичээлийн хамгийн өндөр онооны нийлбэрээр жагсааж Удирдах зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтаан суралцах мэргэжил тус бүрээр жагсааж элсүүлнэ.
Уламжлалт анагаах ухааны их эмч, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Сувилагч мэргэжлээр суралцах хөтөлбөр сонгосон элсэхийг хүсэгчийн үндсэн болон дагалдах босго оноо хангасан бол шууд элсүүлэн авч эрхийн бичиг олгоно.
СУРГУУЛИЙН ЗҮГЭЭС ЭЛСЭЛТИЙН ЯМАР ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
ДЭД БАКАЛАВР БОЛОН БАКАЛАВР ЗЭРЭГТЭЙ ЭЛСЭГЧИД ЭСЭЭГ ХЭРХЭН ЯАЖ БИЧИХ ВЭ?.
Дэд бакалавр болон бакалаврын боловсрол эзэмшсэн элсэгч ELSELT@ACH.EDU.MN мэйл хаягт хүсэлт гаргах ба хүсэлтийн дагуу дипломын багц цагийг дүйцүүлэн тооцон хүсэлт гаргасан мэргэжлийн тохирох дамжаанд суралцуулах асуудлыг элсэлтийн комиссын саналыг үндэслэн 2024.7.5-ны дотор хариу өгч шийдвэрлэнэ.
Хүсэл гаргасан өргөдөл
Дипломын хуулбар 2-г мэйлээр илгээнэ
ТӨЛБӨРӨӨ ЯМАР ХЭЛБЭРЭЭР ХИЙХ БОЛОМЖТОЙ ВЭ?.
Хувиараа болон байгууллагын гэрээгээр төлөх
Шаардлага хангасан нөхцөлөөр төрийн сангийн буцалтгүй тусламж, тэтгэлэг авах
Боловсролын зээлийн сангаас Нийгмийн эрүүл мэнд судлаач, Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах
Бусад
ДИПЛОМТОЙ ЭЛСЭГЧ НАР ХЭДДҮГЭЭР ДАМЖААНААС ЭЛСЭН ОРОХ ВЭ?.
Сонгосон мэргэжлийн судлах хичээлийн зөрүү 3 ба түүнээс бага бол 2-р дамжаанаас, 3 ба түүнээс их бол 1-р дамжаанаас суралцуулна.
НЭВТРЭХ НУУЦ ҮГ ХААНААС АВАХ ВЭ, НУУЦ ҮГ ГЭЖ ЮУ ВЭ?
Нэвтрэх нууц үг таны регистрийн дугаарын сүүлийн 8 тоо
БҮРТГЭЛ ХИЙХ ҮЕ ШАТ ?
burtgel.ach.edu.mn-хаягаар бүртгүүлнэ.
Бүртгэлийн хураамж төлж бүртгэлээ баталгаажуулна. /Энэ нь жагсаалтад орох эрх үүснэ/
Жагсаалтад тэнцсэн бол анги сонголтыг burtgel.ach.edu.mn хаягаар хийнэ.
Анги сонголтоо хийж эрхээ баталгаажуулсан бол сургалтын төлбөрийн 10%- ийг сургуулийн дансанд /Голомт-1801370177, Ач АУИС/ тушааж эрхийн бичгээ баталгаажуулна.
ӨӨР СУРГУУЛИАС ШИЛЖИН ИРЖ СУРАЛЦАХ БОЛ ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?.
Суралцсан хугацааны дүн
Хувийн өргөдлийн хамт elselt@ach.edu.mn хаягт холбоо барих утасны хамт мэйлээр илгээнэ. Элсэлтийн комиссоос шаардлагатай мэдээллийг нягталж үзээд хариу мэдэгдэнэ.
ШУУД ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР БАЙГАА ЮУ?.
Уламжлалт анагаах ухааны их эмч, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Сувилагч мэргэжлээр суралцах хөтөлбөр сонгосон элсэхийг хүсэгчийн үндсэн болон дагалдах босго оноо хангасан бол шууд элсүүлэн авч эрхийн бичиг олгоно.
Шууд элсүүлэх мэргэжлээр элсэх бол elselt@ach.edu.mn хаягт хандах эсвэл сургууль дээр ирж эрхийн бичгээ авах боломжтой.
СУРАЛЦАХ МЭРГЭЖИЛЭЭ СИСТЕМ ДЭЭР ХЭРХЭН СОНГОЖ БАТАЛГААЖУУЛАХ ВЭ ?.
Элсэх болзол хангасан элсэгч заасан хугацаанд burtgel.ach.edu.mn системд нэвтэрч тэнцсэн мэргэжлийн жагсаалтаас өөрийн суралцах зөвхөн нэг мэргэжил сонгож идэвхжүүлнэ.
Суралцах мэргэжил сонгох хэсгийг дарснаар суралцах эрхийн бичиг системээс гарч ирнэ. энэ нь мэргэжил сонголт баталгаажсан илэрхийлнэ.
БҮРТГҮҮЛСЭН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ӨӨР ХӨТӨЛБӨР СОНГОХ БОЛОМЖТОЙ ЮУ ?.
Тухайн бүртгүүлсэн мэргэжлийн хөтөлбөрийн хяналтын тоонд багтаагүй элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт нь ижил хичээлээр өгөгдсөн, орон тоо байгаа өөр мэргэжлээр шилжин элсэж болно.
БҮРТГЭЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?.
2024.07.16-ний өдрийн 18:00 цагт элсэлтийн бүртгэл хаагдана.
МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ХЭЗЭЭ ХИЙГДЭХ ВЭ?.
2024.07.18-өдрөөс 2024.07.22-ны өдрийн 18:00 цаг хүртэл мэргэжил сонголт хийж, суралцах эрхийн бичиг авна.
Элсэлтийн хяналтын тоонд багтаж тэнцсэн элсэгчид BURTGEL.ACH.EDU.MN системд өөрийн эрхээр нэвтрэн суралцах 1 мэргэжлийг сонгож СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ-ээ авна.
ТӨЛБӨРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ӨГЧ ЭЛСЭХ ЭРХЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ВЭ?.
2024.07.18-ны өдрөөс 2024.07.22-ны өдрийг дуустал сургалтын төлбөрийн 10%-ыг төлж хөтөлбөрөө баталгаажуулна.
Банк: Голомт банк
Дансны дугаар: 1801370177
Дансны нэр: АЧ АУИС
Гүйлгээний утга: Нэр, Регистр, Утасны дугаар
ОЮУТНЫ ДОТУУР БАЙРАНД ХЭДЭН ОЮУТАН БАЙРЛАХ ВЭ ?.
Оюутны дотуур байрны хүрэлцээг стандарт 4 оюутан байрлана.
ОЮУТНЫ БАЙРАНД ӨӨР СУРГУУЛЬД СУРАЛЦДАГ ХАМААТАН САДНЫГАА ОРУУЛЖ БОЛОХ УУ ?.
Болохгүй
ОЮУТНЫ БАЙРАНДАА ХЭЗЭЭ ОРОХ БОЛОМЖТОЙ ВЭ, ӨРГӨДӨЛ ЯАЖ ГАРГАХ ВЭ?
Байранд суух өргөдлийг 8 сард бүртгэл хийлгэж ангийн хуваарь хийлгэсэн үедээ өгөх боломжтой ба хичээл эхлэхээс 3-5 хоногийн өмнөөс байранд нэгдсэн журмаар оруулна.
ХОЛБОО БАРИХ УТАС ?
“АЧ” АУИС-ийн вэб сайт: www.ach.edu.mn
Элсэлтийн бүртгэлийн систем: burtgel.ach.edu.mn
“Ач” АУИС-ийн олон нийтийн хуудас: “Ач” Анагаах Ухааны Их Сургууль
Элсэлтийн олон нийтийн хуудас: “Ач” АУИС-Элсэлт
Мэдээлэл хүлээн авах хаяг: elselt@ach.edu.mn
Холбоо барих утас: 70172358, 86083431, 88885866, 88117751, 98116956
ОЮУТНЫ БАЙР ХААНА БАЙРЛАДАГ ВЭ? ТӨЛБӨР НЬ ХЭД ВЭ?.
УБ, Сонгинохайрхан дүүрэг, 38-р хороо, “Ач” АУИС хотхон
Оюутны байрны төлбөр 1,000,000 (Нэг сая) төгрөг
СУРГУУЛИЙН БАЙРШИЛ ХААНА ВЭ?
УБ хот, Сонгинохайрхан Дүүрэг, 38-р хороо, “Ач” АУИС-ийн хотхон.
“Ач” Ангаах ухааны их сургуулийн элсэлтийн комисс
2024 он